2013 SAG Шагнал гардуулах ёслол: Хамгийн гоё болон муухай хувцасласан одууд


Screen Actors Guild бидний хувьд ахин нэг улаан хивсний ёслол, хувцаслалт, хамгийн үзэсгэлэнт харагдах одуудыг харах боломжийг олгох Оскарын өмнөх оддын хувцаслалтыг харсан шагналгардуулах ёслол билээ.

 

Шилдэг

 

22 настай жүжигчин Jennifer Lawrence энэ оройн шилдэг эмэгтэй жүжигчин болсоноос гадна Dior-н даашинзаар биднийг алмайрууллаа.Хэдий шагналаа авахын өмнө даашинз доторхоо бидэндхаруулсан боловч тэр огт хамаагүй.3 давхар торгон цэнхэр даашинз түүний биеийг улам сайхан харагдуулахаас гадна хэт хуучинсаг байдлыг ч үл тоожээ.

Гайхалтай ягаан өнгөтэй өөр гурван ч даашинзыг FreidaPinto(Roland Mouret), Nina Dobrev(Elie Saab), Nina Dobrev(Valentino)нар өмслөө.
Ralph Ricci-ийн урласан даашинзаар англи жүжигчин Michelle Dockery гоёжээ.Урдаас харахад нь энгийн мэт боловч бидэнд дэггүй боловч сайхныг даашинзны арталаас мэдэрэхээр урласан.
Nicole Kidman-д шилдэг гэсэн шагналыг олгож байна. Мөн л цэнхэр өнгөөр бүтээсэн Vivienne Westwood-ийн даашинз түүнийг улам секси, даруу төлөв төрхийг нь эрхэмсэг тачаангүй болгон өгчээ.

 

Муу

Зоос 2 талтай байдгийн адил улаан хивсний ёслол дээр ноцтой, оддыг улам муухай харагдуулсан загварууд олон байлаа.  Jessica Brody олон ч улаан хивсний ёслолд оролцож байгаа боловч өөрийн хувцасаа нэг л тохируулжч адахгүй байгаа бололтой. Түүний энэ удаагийн бариу даашинз ташааг хуурамч харагдуулж, биеийн доод хэсгийг гутааж өгчээ.

Sofia Vergara-д урласан Donna Karan-ний даашинз арай л хуримын өнгө аясыг оруулж өгсөн. Julia Stiles-ийн хувьд…. Уучлаарай гэхдээ үнэхээр хэлэх үг алга даа.