Орон сууцны залилангийн хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг энэ оны долоодугаар сараас эхлэн ажиллаж байгаа. Тус ажлын хэсэгт одоогийн байдлаар 173 тэрбум төгрөгийн хохиролтой, 2,208 иргэнийг хамарсан хэрэг бүртгэгджээ.
Энэ хүрээнд нэг орон сууцыг 65 иргэнд давхардуулан худалдсан залилангийн хэргийг Цагдаагийн ерөнхий газраас олон нийтэд анхаарууллаа.
Тодруулбал, иргэн Б өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд 10 жилийн турш хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгөнөөсөө 50 орчим сая төгрөгийг урьдчилгаа болгон “Э” компанид шилжүүлжээ. Тус компани байрны үнийг зах зээлийн ханшаас хямд байлгах, зээлийн уян хатан нөхцөл санал болгохын зэрэгцээ богино хугацаанд ашиглалтад оруулна гэж амласан байна.
Гэвч захиалсан байрандаа орох үеэрээ иргэн Б тухайн орон сууцыг зөвхөн өөрт нь бус, нийт 65 хүнд давхардуулан худалдсан болохыг мэджээ. Улмаар тэрбээр цагдаагийн байгууллагад хандсан байна.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг орон сууц худалдан авахдаа барилгын компани болон тухайн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг урьдчилан нягтлахыг зөвлөлөө.
Тухайлбал, opendatalab.mn, egazar.mn болон барилгын салбарын нэгдсэн систем mcis.gov.mn-ээс холбогдох мэдээллийг шалгах, худалдан авах гэрээгээ нотариатаар баталгаажуулах шаардлагатайг анхааруулжээ. Мөн тухайн компанийн үйл ажиллагааны тогтвортой байдал, худалдан авахаар төлөвлөсөн орон сууц өмнө нь өөр хүнд захиалагдсан эсэхийг тодруулж, гэрээнд заасан нөхцөлийг холбогдох баримт бичигтэй тулган шалгахыг зөвлөсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна