2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлаар хичээллэж байна.
Боловсролын сайдын 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан.
Энэхүү өөрчлөлтийг багш, эцэг эхчүүдийн санал, сурагчдын суралцах онцлог, эрүүл мэнд, гэр бүлийн амьдралын хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулсан.
Шинэ бүтцийн гол өөрчлөлтүүд:
Дөрвөн улиралтай боллоо. Өмнө нь нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсныг өөрчилж, сурагчдын хичээллэх болон амрах хугацааг тэнцвэржүүллээ.
Өвлийн амралтыг оновчтой болголоо. Нийслэлийн сурагчид 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, үргэлжлүүлэн гурван долоо хоног амарна.
Цагаан сарын долоо хоногт бие даалтын долоо хоногийг зохион байгуулна. Сурагчид үндэсний өв уламжлал, ёс заншлаа судлах бөгөөд бие даалтын үйл ажиллагааг хэт ачаалал үүсгэхгүйгээр зохион байгуулна.
Орон нутгийн онцлогийг харгалзлаа. Хичээлийн жилийн хоёр удаагийн бие даалтын долоо хоногийг Цагаан сарын баяр, нийслэлийн өвлийн амралт, орон нутгийн мал төллөх үетэй уялдууллаа.
Зуны амралт эрт эхэлнэ. Бага ангийн сурагчид 5 дугаар сарын хичээл дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчид 6 дугаар сарын хоёр дахь долоо хоногоос амарна.
Багш нарын амралт, ажлын ачааллыг онцгойлон анхаарлаа
Зуны амралтыг эрт эхлүүлснээр багш нар ээлжийн амралтаа зуны хугацаанд бүрэн эдэлж, 8 дугаар сарын дунд үеэс хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ чанартай хангах боломж бүрдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Сэтгэгдэл бичигдээгүй байна