Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ

Moderator
2 цаг 28 минутын өмнө

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газартай 2026 оны 07 дугаар сард байгуулсан “Жолоодох эрхийн дүрмийн шалгалтад хэлний дэмжлэг үзүүлэх тухай харилцан тохиролцоо”-г байгуулсан.

Энэ хүрээнд өнөөдөр /2026.10.29/ “Жолоодох эрхийн дүрмийн шалгалтын цахим программ хангамжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ” зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашням, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон болон албаны төлөөлөл оролцсон юм.

Ийнхүү Монгол Улсын иргэд БНСУ-д монгол хэлээр, БНСУ-ын иргэд Монгол Улсад солонгос хэлээр жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг өгөх нөхцөл бүрдэж, хоёр орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээ бий боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна