Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн байгаль орчинд үзүүлсэн нөлөө, учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын баг хүрэхэд хүндрэлтэй бүсүүдэд хээрийн судалгаа хийж, дээж материал цуглуулах ажлаа өнөөдөр дуусгалаа.
Ажлын хэсэг Соёлз уул, Галдастайн гол, Цэцэгт уул, Зараа уул, Бичигт толгой, Орч уул орчмын бүсэд ажиллах үеэр тал хээрийн ургамлан нөмрөгийн газрын дээрх биомассын дийлэнх хэсэг түймэрт өртсөн болохыг тогтоосон байна.
Харин түймэрт өртсөн хусан ойн экосистемийн хувьд шаталтын эрчим харьцангуй сул болон дунд түвшинд байсан талаар урьдчилсан ажиглалт гарчээ.
Гэсэн хэдий ч түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй юм.
Ургамлын үндэсний систем, хөрсний органик үе давхарга, хөрсний үржил шим, экосистемийн нөхөн сэргэх чадавх хэр хэмжээнд өөрчлөгдсөнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтоох шаардлагатай байна.
Иймд хээрийн судалгааны явцад цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж, ургамлын үндэс, органик хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанарын өөрчлөлт болон экосистемд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлсны дараа түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг гаргана.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт байгаль орчин, ой, хөрс, биологийн олон янз байдал болон хохирлын үнэлгээний чиглэлээр 16-50 жилийн ажлын туршлагатай эрдэмтэн, судлаач, шинжээчид ажиллаж байна.








ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Сэтгэгдэл бичигдээгүй байна