Сүүлийн үед “Suit and Tie” синглээрээ хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн дуучин жүжигчин Жастин Тимберлейк даваа гаригийн орой болсон загварын ертөнцийн томоохон шоунуудын нэг “Tom Ford London Fashion Week”-т кино од эхнэр Жессика Биллийн хамт хүрэлцэн иржээ. Стиль имиж нь чамирхал, ихэмсгийг бүрдүүлсэн сэтгэл татам хосууд шоуны хавар, намрын коллекцууддыг ийнхүү сонирхсон байна.
Мэдээж “Tom Ford London Fashion Week”-ийн үеэр хосуудын үс засалт, хувцаслалт гээд тэдний гаднах төрхийг сонжсон харцаар дүүрэн байсан бололтой. Харин загварын ертөнцийн хүндтэй арга хэмжээний үеэр хосуудын сонголт сонгодог хар болон хар хөх өнгийн дэгжин хослолууд байсан аж. Жастин, Жессика нар өнгөрөгч бямба гаригт “London Fashion Week” болоод загварын томоохон шоунуудад оролцохоор Лос-Анжелосоос Лондоныг ийнхүү зорьжээ.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ