Victoria”s Secret-н залуухан сахиусан тэнгэрүүдийн нэг Erin Heatherton энэ жилийн ХОХО брэндийн хавар зуны нүүр царай болж зар сурталчилгаанд нь оролцжээ. Тэрээр “ Би ХОХО-н шинэ сурталчилгаанд оролцож байгаадаа сэтгэл их догдолж байна. ХОХО бол ямар ч эмэгтэйг өөртөө татаж, илэрхийлэл нь болж чаддаг. Зураг авалтын үйл явц надад их хөгжилтэй сайхан санагдсан.
Xамгийн чухал нь ХОХО-н хувцаснууд надад өөрийгөө тачаангуй бөгөөд чөлөөтэйгөөр мэдрэх боломжтой байлгаж чадлаа. Өмнөх нүүр царай болж байсан Alessandra Ambrosio, Miranda Kerr нартай нэгдэж байгаадаа маш бахархалтай байна” хэмээжээ.
Загвар өмсөгч Erin Heatherton 1989 оны 3сарын 4-нд АНУ-н Илиной мужийн Скокие-д төрж өссөн ба анх Марилин агентлагаас загварын гараагаа эхэлсэн байна. Shiatzy Chen, Oscar de la Renta, Tommy Hilfiger зэрэг брэндүүдэд загвар өмсөж байсан төдийгүй сүүлийн 6 жил дараалан Victoria”s Secret-н загварын шоунд оролцож байгаа юм.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ