Нуух аргагүй томорсоор


Хар хувцас хүнийг байгаагаас нь туранхай харагдуулдаг. Гэвч хэвлий дэх ураг нь өдөр ирэх тусам томорч буй Ким Кардашианы хувьд хар хувцас ч түүнийг гоолиг харагдуулж дөнгөхгүй нь. Одоо дөрвөн сартай жирэмсэн Ким Кардашианы хувьд өмнөх шигээ галбираа тодотгосон хувцас өмсөхөд улам л бэрх болж байгаа бололтой. Хэдий тийм ч Ким Кардашиан “Keeping Up With The Kardashians”  реалити шоугаа үргэлжлүүлсээр байхаар төлөвлөж байгаа гэнэ.