Жүжигчин үзэгчдийн нүдэн дээр эвгүй байдалд орсон байна. Эммэ Уотсон өөрийнхөө тоглосон “Номой байх сайхан” гэдэг шинэ киног анх удаа үзүүлэх арга хэмжээний үеэр эвгүй байдалд оржээ. 22 настай од өөрөө хүсээгүй ч, харин өөрөө огтхон ч номой биш гэдгээ харуулчих шиг болжээ.
Жүжигчин Голливудэд киног анх удаа үзүүлэх арга хэмжээнд гайхалтай гоё алтлаг-хул өнгийн даашинз өмсөж иржээ. Гялздаг чимэг хадаж, нарийхан мөрөвчтэй гоёлын хөнгөн даашинз өмссөн одын гоё мөр, нуруу ил харагдаж байв. Дээр нь тэр үсээ толийтол самнаж, уруулаа хурц-улаан өнгийн будгаар будсан байна. Эммагийн энэхүү оройн гайхалтай гоёл тэр даруй л бүх нийтийн анхаарлыг татжээ. Тэгтэл жүжигчинд харамсалтай эвгүй явдал тохиолдож, даашинзных нь ирмэг байрнаасаа хөдөлж, одын хөх болон хөхний товчны тусгай наалтыг хөндлөнгийн хүмүүсийн хараанд өртүүлжээ.
Голливудын сайхан бүсгүйчүүд гоёлын хувцасных нь нимгэн даавууны цаанаас хөхнийхөө товчийг харагдуулахгүй, бусдын анхаарлыг дэмий татахгүйн тулд гэрэлд гарахынхаа өмнө ийм силиконон наалт байнга хэрэглэдэг байна. Харин энд бүх зүйл эсрэгээр болж, гэрэл зурагчид жүжигчний сайхан хөхийг хараад, аппаратаа түргэн түргэн дарж эхлэжээ. Аз болоход, Эммэ байдлыг дор нь мэдээд, даашинзаа зассан байна. Үлдсэн хугацаанд энэ нь түүнийг зовоогоод байгааг мэдэгдүүлээгүй ч, од санаагаар унасан нь лавтай. Дашрамд дурдахад, энэ нь Эмма хувцаснаасаа болоод эвгүй байдалд орсон анхны тохиолдол биш юм.
Жишээ нь, 2009 онд Гарри Портерын тухай ээлжит цуврал киног анх удаа үзүүлэх ёслолд жүжигчин 70-аад оны хийцтэй хуучин загварын урт даашинз өмсөж иржээ. Чухамхүү энэ дэрвэж байсан банзал нь бүхэл оройжин түүний санааг зовох гол шалтгаан болсон байна. Гермиона камеруудын өмнө бахдалтай нь аргагүй зогсож байх үед түүний даашинз салхинд дэрвэж, жүжигчний хамаг дотоожийг бусдад харуулсан юм. Үүнээс гадна, Одыг машинаас эвгүй буух юмуу дээдсийнхний арга хэмжээн дээр даашинзных нь ухаадас гэнэт дэлгэгдэх үед папарацци нар түүний зургийг байнга авчихдаг байжээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо