Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ

Moderator
1 цаг 1 минутын өмнө

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар 10 дугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 2026 оны 11-р сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Бүртгэлhttps://eyesh.eec.mn/цахим хуудсаар явагдаж байгаа.

Та бүхэн шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/

  • 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/

  • Монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.

  • Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн хураамж 20 000 төгрөг байна.

  • Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож хураамжаа төлсөн байна. Хураамж төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

  • Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Өвлийн шалгалтад 2026 онд болон 2026 оноос өмнө бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн хамрагдана.

866627547_3311372369070705_4471086931810294236_n

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна