Монополын эсрэг газраас шатахууны нийлүүлэлт, нөөц, түгээлтийн нөхцөл байдал болон хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй асуудлаар хяналт шалгалт явуулж байна.
Энэ хүрээнд дараах зөрчил тогтоогдлоо. Үүнд:
1. “Газ ойл нефт” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Шадивлан-10 шатахуун түгээх станцад 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн иргэний гомдол, мэдээллийн дагуу шалгалт зохион байгуулсан бөгөөд шалгалтаар тус станц шатахууны нөөцтэй байсан ч олгоогүй байдал тогтоогдсон.
2. “Петровис” ХХК-ийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах шатахуун түгээх станцад холбогдох хуулийн байгууллагатай хамтарсан шалгалтын явцад шатахууны эрэлт нэмэгдсэн үед нэр бүхий түгээгч хэрэглэгчдэд ялгавартай нөхцөлөөр үйлчилж, тодорхой этгээдэд давуу байдал олгосон, шатахуун түгээхтэй холбогдуулан хууль бус шан харамж авсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Тус газар нь хяналт шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Сэтгэгдэл бичигдээгүй байна