Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Moderator
1 цаг 1 минутын өмнө

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Увсын зүүн, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -4...+1 градус дулаан, Их нууруудын хотгор, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. +3...+5 градус дулаан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна