Од нүүр амаа будалгүй, навтгар задгай шаахай өмсөн гадаа гарчээУмар Турман голливудын хамгийн дэгжин оддын нэгэнд үргэлж зүй ёсоор тооцогддог юм. Гэвч саяхан жүжигчин Нью-Йорк хотын гудамжинд эвгүй дүр төрхтэй үзэгдсэнээр, дээрх хэргэм цол түүнд хамаагүй болсон мэт аяглажээ. 42 настай жүжигчин шуудай шиг битүү ноосон цамц, гэр зуурын жинсэн өмд, навтгар задгай шаахай өмсөж, үс гэзгээ сэгсийлгэн, нүүр амаа будалгүйгээр гадаа гарснаар ойр хавийн хүмүүсийг цочирдуулсан байна.
Жүжигчин хаа нэг тийшээ маш их яарч байсан бололтой. Од хүүхдээ тэврээд, нэг машин руу түргэн түргэн алхалж явжээ. Турман хүүхэд төрүүлснийхээ дараа хуучин бие галбираа хадгалсан ч, гадаад төрх байдалдаа нэг их санаа тавихгүй байгаа нь илт байв. Бяцхан хүү бол бизнесч Арпад Буссоны анхны хүүхэд юм. Харин од 13 настай Майя, 10 настай Левон гэдэг хоёр хүүхэдтэй юм.
Дашрамд дурдахад, Буссон ч мөн хоёр том болсон хүүхэдтэй ажээ. Хос 2007 оноос хамт байгаа бөгөөд тиймээс Арпад нүүрэндээ зузаан гэгчийн будаг шунх түрхээгүй “жинхэнэ” төрхөөр нь Умаг харж дассан нь лавтай. Олон жүжигчин бүсгүйг бодвол, жирэмсэн байхдаа сул хувцасанд шилжсэн Ума өөрөө өндөр өсгийтэй гутал өмсөхөөс татгалзаж, гоё сайхан харагдах гэж бодохгүй байгаа ажээ. Тэр охиндоо хамаг анхаарлаа тавьж, харин гадаад төрх нь түүнд хамаагүй болсон мэт. Турман оо энгэсэг, будаг шунх бараг хэрэглэхгүй болж, үс гэзгээ ч янзлахаа больжээ.
ТВ7хоног сэтгүүлээс
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо