Од хүүхдүүд болон өөрийн найз залуугийн хамт усан сангийн дэргэд амарсан байна. Женнифер Лопес үнэхээр сайхан бие хаатай, нууж хаагаад байх зүйл огтхон ч байхгүй гэдгээ папарацци нарт нэг бус удаа нотлон харуулжээ. Энэ удаа од Майами хотод усан сангийн хажууд гэрэл зурагчидтай тааралдахдаа, хүүхдүүд болон найз залуу Каспер Смартын хамт хөгжилдөн наадаж байсан байна.
Дуучин рашаан сувиллын газрын хамгийн тансаг зочид буудлын нэгэнд гэр бүлийнхнийхээ хамт буужээ. Саяхны нэг өглөө тэд усан сангийн хажууд наранд биеэ шарахаар гарч ирсэн байна. 42 настай Лопес өөрийн гайхалтай сайхан биеийг наранд ээн, хүүхдүүд нь хэрхэн тоглож наадаж байгааг харан, эхлээд тайван хэвтэж байжээ. Гэвч бага насны хоёр ихэр нь хэнийг ч бай, зүгээр суулхгүй. Тэгээд ч Женнифер усны дэргэд наранд биеэ шарахын оронд усан санд тэдэнтэй нийлэхээс аргагүйд хүрсэн байна. Нүдний хар шилээ ч авалгүйгээр, дуучин усан сан руу үсрэн оржээ.
Охин Эмма нь Жей-Ло дээр түргэн зуур очиж, харин дараа нь усан санд түүнтэй зууралдаж байснаа, сүүлд нь 25 настай Касперын мөрөн дээр авирлан гарсан байна. Охины ах Макс энэ үед сэлж, хажууханд нь тоглож байжээ.
Од урьд орой нь зочид буудалд ирсэн байна. Түүний ирсэн нь үйлчлэгч ажилтнуудыг жаахан сандаргажээ. Халуун байсан хэдий ч, хэзээний задгай хувцасанд дуртай Жей-Ло хөндлөн зураастай даруухан урт банзал өмссөн байжээ. Харин үүдэнд гарч ирэхдээ дуучин эвгүй байдалд орох шахжээ. Юу гэвэл Женниферийн хөтөлж явсан 4 настай охин нь ээжийнхээ урт банзалын хормой дээр гишгэчихсэн байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ