Дэвид Бэкхем дуурийн одтой сүүлэрч байгаа тухай британийн шар хэвлэл шуугиулав


Хөлбөмбөгчнийг дуучин Кэтрина  Женкинстэй учир ургуулсан хэмээн  сэжиглэж байгаа ажээ. Дэвид болон Виктория Бекхэмийн гэр бүл дахин амаргүй үеийг туулж байна.  Тухайн үедээ Бекхэмийг нэг ассисент бүсгүй, боснийн биеэ үнэлэгч болон дотоож хувцасны худалдагчтай холбоотой байсан хэмээн хардаж байсан юм.  Энэ удаа нэлээд дээгүүр зиндааны бүсгүйг сэжиглэж байна.  Дэвидийн нэрийг британийн дуурийн дуучин бүсгүй Кэтрин Женкинстэй холбожээ. 

 

Дэвид Бекхэмийг хүүхний тэнгэртэй эр гэж байнга үзэж ирсэн бөгөөд түүгээр ч барахгүй түүнийг гэргий Виктория Бэкхемийг олон удаа хуурч мэхлэж байсан тухай цуу яриа хэвлэлд үе үе гардаг юм. Гэвч нэрт хөлбөмбөгчин ямар нэг байдлаар аргалж, гэр бүлээ  авч үлдэж  дөнгөдөг байна.  Одоо шар хэвлэл нэрт хөлбөмбөгчнийг дуучин Кэтрин Женкинстэй сүүлэрч байгаа тухай цуу яриаг энд тэндгүй тарааж байна. Харин Кэтрин энэ цуу яриаг нотлоогүй, харин ч шийдвэртэй няцаажээ.  32 настай дуучин үүнийг огт худал цуу яриа гэж Твиттертээ өөрийн шүтэн бишрэгч нарт  сануулсан байна. 

- Энэ бол огт худал цуу яриа юм тэр бичжээ. Түүний энэ үг тэр даруйдаа олон нийтийн анхаарлыг асар их татаж, аар саархан яриаг бүүр дэгсдүүлж ярьцгаах болсон нь мэдээж. 

 




- Миний твиттерийг уншигч эрхэм нөхөд өө, би дахин аймшигтай цуу яриаг уншлаа, Дэвид Бекхэм бид хоёрын хооронд юу ч болоогүй. Би энэ худал цуу ярианд их эмзэглэж байна, тиймээс өмгөөлөгч нар намайг шийдэмгий ажиллахыг зөвлөж байгаа.  Би Дэвидтэй хоёрхон удаа л уулзаж байсан, эхний удаа 2010 онд Цэргийн шагнал гардуулах ёслол дээр, хоёр дахь удаагаа 2012 оны хоёрдугаар сард Вест-Энд дүүрэгт уулзсан юм.  Тэгэхэд бид найз нөхдийн хамт байсан нь оройн үйл явдлын хувьд хэвийн зүйл юм. Хэвлэлийнхний бичиж байгаагаар, тэр бид хоёрт хэрээс хэтэрсэн юм огт байхгүй, уулзаж барихаар товлож байгаагүй гэж Кэтрин цааш нь бичжээ. 

 

Кэтрин, Дэвид хоёрын хэн хэн нь цуу яриаг няцааж байгаа ч,  энэ нь хөлбөмбөгчний гэргий Виктория Бэкхемийн санааг зовоохгүй байж чадахгүй юм.  Өөрийг нь хуурч мэхлэсэн гэх нэг ч үгэнд Виктория итгэхгүй байгаа ч, яалт ч үгүй санаа зовж байна гэж учрыг мэдэх хүн хэлжээ. - Тэдний хүүхдүүдийн нэг нь иймэрхүү цуу ярианы учрыг мэдэж чадах тийм насанд хүрсэн учир, Дэвид ч бүр уурсаж байна лээ. Харин Виктория цөхөрсөн байдалтай байгаа гэж учрыг мэдэх хүн дурджээ. Гэвч  ийм нөхцөлд Виктория Бэкхем  шалгагдсан аргаа хэрэглэж, дахин гэр бүлээ хамгаалжээ.  Эхнэр, нөхөр хоёр элдэв тайлбар хийхгүй байгаагийн зэрэгцээ энд тэнд байнга л хамт явж байгаа аж.  Британийн энэ алдартай айлд дөрвөн хүүхэд

- гурван хүү, нэг охин хүмүүжиж байгаа билээ.