2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгэсэн Дэмбэрэлд өстөн хүмүүс олон байдаг бололтой. Манай улсын төрийн толгойд буй эрхэмүүд байтугай томоохон улс гүрний түшээдүүд ойр зуурын газарт бол олон хамгаалагчаар биеээ бүтэн тойруулж явдаггүйг энд би цохон хэлье. Үгүй ядахдаа дээд тал нь хоёр хамгаалагч л хэвийн өдөр дагалдаж байгаа харагддаг. Гэтэл эрхэм дарга Дэмбэрэл Тусгаар тогтнолын ордон руу зүгээр нэг энгийн өдөр гараад орохдоо 4 том хамгаалагчаар биеэ тойруулж их л сүртэй алхаж яваа харагдсан. Тэрээр үндэсний их баяр наадмынхаа нээлтын үйл ажиллагаанд очихдоо хүртэл хэд, хэдэн хар машинаар хүрээлүүлж мөн л олон хамгаалагч нартай явж байсанд хүмүүс хараад ихэд гайхацгаасан. Гэтэл тэр өдөр Шадар сайд Энхболд хамгаалагч бүү хэл ганцаараа үүдэнд зогсож хүмүүсийг угтаж байсан бол, Гончигдорж, Су.Батболд тэргүүтэй гишүүд маань ард түмэнтэйгээ мэндлэлцэн наадамлаж байсан билээ. Дэмбэрэл юуны тулд байнга хамгаалалтын өндөр зэрэглэлтэй явдаг нь их л сонирхолтой юм. Элэг нэгт ард түмнээсээ байнга эмээж явдаг уу эсвэл цаагуураа аминд нь заналхийсэн хүмүүс өөрийг нь сүрдүүлэн айлгадаг юм болов уу. Уншигч та энд өөрийн дүгнэлтээ хийнэ биз ээ.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо