Линдси Лоханы “хэдэр охины” ажил үйл савалгаатай байна. Гэвч эд материалын тогтворгүй байдал нь өөрөөсөө юу ч харамлахгүй байхад 26 настай жүжигчинд саад болохгүй байгаа ажээ.
Киноны од Хантингтон-Бич хотын серфингчдийн “Jack’s” дэлгүүрээр орсон нь худалдагч нарыг ихэд баярлуулсан байна. Лохан ч бүсгүйчүүдийн хүлээлтийг талаар болгоогүй бөгөөд кассанд 2723 доллар тушаажээ. Ингэхдээ 30 хувийн хөнгөлөлт эдэлсэн байна! Үүнд гайхаад байх зүйл огт байхгүй, учир нь Линдси тэвэр дүүрэн хувцас авчээ. Бүсгүй зуны цамц, богино өмд гэхэд л долоон ширхэгийг, бас элдэв шалдавын зүйл худалдан аюсан байна.
Линдсийг дэлгүүр хэсэх дуртай хэмээн сэжиглэх нь буруу болж таарчээ. Юу гэвэл тэр 15 настай дүү Кодидоо жаал зуул юм худалдан авч өгөхийг бодсон байна. Харин Лохан өөрөө бол далайн давалгаан дээгүүр серфээр явах биш, харин усан сангийн хажууд хэвтэж байхыг илүүд үздэг ажээ.
Бодоод үз дээ!
•Өнгөрсөн жил Линдси Лохан 2 сая долларын орлого олжээ.
• Ээлжит “Маш аймшигт кино”-нд тоглосны бас 200 мянган доллар жүжигчинд орж ирнэ.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо