Мэрилин Мэнсон нүүрэн дээрээ хараалын үг бичжээ


Шок-рокер Мэрилин Мэнсон (Брайан Хью Уорнер) Лос-Анжелесийн нисэх буудалд папарацци нартай уулзахад урьдаас бэлтгэжээ. Бүр нисэх онгоцонд явахдаа 43 настай хөгжимчин нүүр, хүзүүндээ “Fuck You” гэж авторучкээр бичиж, будсан байна. 

 

Хараалын бичиг нь гэрэл зурагчдын зургийг муухай болгож, тэгээд тэд зургаа сонин, сэтгүүлийн газарт худалдаж чадахгүй гэж тэр үзжээ. Гэтэл Мэнсон мэдээжээр буруу тооцоолж, эвгүй өгүүлбэр гэрэл зургийг харин ч аятайхан болгосон байна. 

 

Мэрилиний одоогийн нууц амраг, гэрэл зурагчин Линдсей Усич түүнтэй явж байжээ. Тэд энэ оны гуравдугаар сараас хамт  байгаа бөгөөд энэ эмэгтэй хөгжимчний “Born Villain” гэдэг сүүлчийн цомгийн хавтасны арт-продюссер болоод амжсан байна.