Мисс Хулангоо загварын тэмцээнд


Мисс Монголиа-2008” тэмцээний Гранпри шагналт мисс О.Хулангоог загварынхан авхаалжтай, сэргэлэн хэмээн одоо хэрнэ үнэлдэг ажээ. Үнэхээр ч яриа хөөрөө сайтай, эрч хүчтэй энэ бүсгүйг үнэлэхээс ч өөр яахав. Хэдийгээр түүнийг гадуур, дотуур царай зүсээр нь гоочлох хүн байдаг ч тэр бүхэнд нэг их эмзэглэхгүй харин ч сайхан хань ижилтэй болж одоо сайхан амьдарч байна. Сүүлийн үед нам гүн амьдарч байгаа мисс Хулангоо нэгэн загварын агентлагт багш хийж байгаа сурагтай. Тэрээр саяхан “Mongolian beauty-2012” загварын тэмцээний төгсгөл шатны шалгаруулалтын үеэр манай папараци дуранд өртлөө. Анхлан 2008 оны мисс болж байсан үеээсээ одоо хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэн дүгнээрэй.