Өнөөдөр дур тавилтын өдөр


Гэхдээ яг одоо биш л дээ. Ийм баяр байдаг талаар мэдээлэл хүргэх гэсийн...Их Британи болон Бразилид олон жилийн улбаатай Үндэсний дур тавилтын баярыг тэмдэглэдэг байжээ. Харин үүнийг олон улсын хэмжээний болгох үүднээс жил бүрийн 09.10-ны өдрийг Европын дур тавилтын өдөр хэмээн зарлаад байгаа билээ. Энэ нь дэлхийн секс индустригийн хөгжлийг дэмжих, дэлгэрүүлэх томоохон арга хэмжээний нэг гэж үздэг байна.

 

Энэ баярын өдрийг Германд хамгийн анхны секс шопийг нээсэн Беате УЗЕ гэгч бүсгүй 1962 онд анх санаачилжээ. Үүнийгээ тэрээр эмэгтэйчүүдийн сексээс таашаал авах эрх ашгийн төлөө хийсэн сайн үйл гэж үнэлдэг. Ер нь бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сексийн үе дэхь дур ханалт таашаалын тухай балар эртнээс л судлагдаж ирсэн байдаг.

 

Эмэгтэйчүүдийн дур тавилтын тухай хамгийн анх 2000 жилийн тэртээх эх сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг аж. Харин тухайн үед үүний учир холбогдлын талаар хэнч тайлж мэдээгүй байж. Харин 300-гаад жилийн тэртээ эмнэлэгийн болон порно чиглэлийн уран зохиолд эмэгтэйчүүдийндур тавилтанд хамгийн их үүрэг гүйцэтгэгч нь умай хэмээн нотолсон байдаг. 1905 онд энэ тухай Фрейд өөрийн судалгаандаа түшиглэн нотолгоо бичиж үлдээсэн ажээ. Харин 1950 онд гинеколог Эрнст Грефенберг гайхамшигт “G” цэгийг нээжээ. Тухайн үед судалгаанд оролцсон бүсгүйчүүдийн 72% нь өөрийнхөө ийм цэгийг хаана байдгийг мэддэггүй байсан гэдэг. Эмч нар “G” цэгийг цаг хугацааны явцад улам тод илэрдэг гэж үзсэн. Энэ нь секс байнга хийдэг бүсгүйчүүдэд ихээр мэдрэгдэж, түүнээс таашаал авах нь элбэг болдог хэмээв.

 

1957 оноос эмэгтэйчүүдэд зориулсэн эрхтний булчин чангаруулах, байнга дур тавихад нөлөөлөх бэлэг эртхэний дасгалыг бий болгожээ. Тэгвэл 2000 онд бүсгүйчүүдийн умайн хананы дээд хэсэг дур тавилтын өөр гурван ч цэг байдгийг нотолсон юм. үүнийгээ биологич Десмонд Моррис U, C, А гэж нэрлэжээ. Энэ нь эрхтэн дотор нуугдаж байдаг мэдрэлийн судал гэнэ. Эдгээрийг олж оролдоход маш амархан дур тавилтанд хүргэдэг гэснийг Моррис батлаад байгаа юм.Мөн британийн сексопатолог Труди Барбер бүсгүйчүүдийг дур тавиулахад шоколад их нөлөөлдөг болохыг судалжээ. Шинэ шоколаданд фенилэтиламин нь энгийнээсээ хоёр дахин их агуулагддагыг тэр нотолсон байна.