Хөлбөмбөгчин шөнийн клубт хуучин найз бүсгүйтэйгээ сууж байгаад гэрэл зурагчны дуранд өртсөн байнаСаяхан хэвлэл Криштиану Роналду, Ирина Шейк хоёр удахгүй хуримлах гэж байгаа тухай мэдээгээр бүх хүнийг баярлуулсан билээ. Харин тэд хуримын бөгж огтхон ч солилцох гээгүй байгаа бөгөөд Ирина маш ажил ихтэй учир, харилцаагаа албан ёсны болгохгүй байгаа нь Криштиануд их сайхан байгаа ажээ.
Найз залуутайгаа харилцаатай байх биш, харин ажил төрөл нь Шейкийн хувьд илүү чухал гэж загвар өмсөгчийн эмээ хэвлэлийнхэнд ярьсан байдаг. Түүний хэлснээс үзвэл, Ира одоогоор хүүхэд төрүүлж, гэр орны ажилтай зууралдах бодолгүй байгаа ажээ. Одоогоор Ирина төрөл төрөгсдийнхөө хамт Орост ирж, харин Криштиану цагийг дэмий өнгөрүүлэхгүй байгаа бололтой. Тамирчин өөрийн хуучин найз бүсгүй, Португалын жүжигчин, “Playboy” сэтгүүлийн загвар өмсөгч Рита Перейратай уулзаж учирч байгаа ажээ. Хос эртний танил бөгөөд гэхдээ энд тэнд байнга уулзаж учираад байдаггүй. Португалын хөлбөмбөгчин залуу нэлээд хэдэн өдөр Ритатай хамт явж байгаа гэнэ. Тухайлбал, Алгарве хотод Роналдугийн саяхан нээсэн “Seven” гэдэг түүний шинэ клубт тэднийг хамт байхыг нэлээд хэдэн өдрийн өмнө харцгаажээ. Португал, Панамын шигшээ багуудын нөхөрсөг тэмцээний дараа хийсэн үдэшлэг дээр Криштиануг бүсгүйтэйгээ хамт байхад зургийг нь авсан байна. Роналду болон түүний найз бүсгүйг буланд бие биеэ налан, ямар нэг зүйлийн тухай ярьж байхад нь папарацци нар тэдний зургийг авчээ. Сайхан бүсгүй Роналдугийн гараас барьж, залуу ч бүсгүйн өвдөгийг энхрийлэн илж байсан байна. Криштиану болон түүний найз бүсгүй тэндээс хамтдаа гарчээ.
Дашрамд дурдахад, Рита хөлбөмбөгчний төрөл төрөгсөд, тухайлбал эмэгтэй эгч, дүү нар, ээжтэй нь маш сайн харилцаатай байдаг байна. Криштианугийн ээж нь Ирина Шейкийг биш, харин чухамхүү Перейраг хүүгийнхээ сүйт бүсгүй болгохыг хүсдэг хэмээн ярьцгаадаг ажээ. Нэг талаас, Иринад болгоомжлоод байх явдал байхгүй, юу гэвэл Рита энэ айлын хуучин анд бөгөөд түүнийг тамирчин бараг хүүхэд байхаасаа таньдаг юм. Гэвч нөгөө талаас, Португалын “Correio da Manha” хэвлэлд Криштианугийн ойрын нэг хүний ярьснаар, Криштианугийн ээж Долорес оросын загвар өмсөгчийг хүүгийнхээ эхнэр болгохыг нэг их хүсдэггүй, харин Ритад илт талтай байдаг байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ