Жүжигчний нүүр яг л зайрмаг шиг харагдаж байна45 настай Николь Кидман гайхалтай залуу, гоё сайхан харагддаг. Саявтарсан тэр сүүлийн жилүүдэд анх удаа л W Magazine сэтгүүлд зориулан хагас нүцгэн зургаа татуулжээ. Эндээс харахад түүнийг гуч жаахан гарсан юм болов уу л гэж хэлэхээр байна. Компьютерын засал, зурагчны ур чадварыг эс тооцвол, од үргэлжийн залуу насныхаа нууцыг чухамдаа нээн харуулсныг хүлээн зөвшөрөхөөс аргагүй. Гэвч жинхэнэдээ бол огт өөр бөгөөд Николь орчин үеийн гоо сайхны мэс заслын ололтыг ихэд хэрэглэдэг байна.
Саяхан папарацци нар Нью-Йоркт Кидманы зургийг авсан бөгөөд жүжигчин Greenwich зочид буудлаас гарч иржээ. Николь үргэлж л сайхан харагддагаараа харагдаж, нүүр нь цэвэрхэн, үрчилээгүй шахуу, залуу харагдаж, арьс нь яг л тоор жимс лугаа адил байжээ. Гэхдээ од инээмсэглэх дүр үзүүлэх гэсэн боловч, энэ нь түүнд илт хэцүү юм шиг харагдсан байна. Инээмсэглэхэд жүжигчний уруул нь сунаж, нүүрнийх нь дээд хэсэг яг л зайрмаг шиг харагдаж байжээ. Хөмсөг нь дээшээ болж, харин дух нь толигор, нэг ч үрчлээгүй байна. Жүжигчинд нүүрээ хөдөлгөх нь илэрхий хэцүү байх бөгөөд юу гэвэл энэ нь ботокс тариулсны дагалдах үр дагавар юм. Үрчилээгээ тэнийлгэх гэхдээ од хэтэрхий их ботокс хийлгэж, энэ нь түүний нүүрийг хөдөлгөөнгүй болгожээ.
Жүжигчин залуу харагдахыг бодож байдаг нь бүрнээ зүйн хэрэг, юу гэвэл одоо Николь хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байгаа юм. Жүжигчин “Railway Man” гэдэг кинонд Колин Фертийн хамт тоглож байгаа ажээ. Түүнчилэн “Nymphomaniac” гэдэг шинэ киноны зураг авалт ид явагдаж, энд Кидманы хамтрагч нь Шайя Лабаф болж байна. Үүнээс гадна, Кидман бас нэг гэрээнд саяхан гарын үсэг зурж, Монакогийн ханхүү Ренье болон Францын ерөнхийлөгч Шарль де Голлийн харилцааны тухай өгүүлсэн кинонд од Грейс Келли болж тоглох ажээ. Ажлын хуваарь ийм шахуу байгаа ч, тэр үлгэр жишээч эхнэр, хөөрхөн охин Санди Роуз, Фейт хоёрынхоо ээжийн үүргийг сайн гүйцэтгэж байгаа гэнэ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ