Испанийн хамгийн баян энэ авгай болон түүний 61 настай нөхөр ойр хавийн хүмүүсийг ихэд гайхшируулсан байна. Жил хүрэхгүйн өмнө гүнж Альба өөрийн бойфренд Альфонсо Диесатай (найз залуу) гэрлэсэн юм. Харин одоо тэд Форментер аралд наран шарлагын газарт тааваараа амарч байна.
Бааз хийцийн усны хувцас өмссөн Альба далайн усанд орж, сундаг сандал дээр суун наранд биеэ шарж, хүйтэн ундаагаар цангаагаа тайлж, ногоон өнгийн нэвт гэрэлтдэг нөмрөг маягийн даашинз эгэлдрэглэн нарын шарлагын газраар зугаалж явжээ. Ингэхдээ арьс нь инээд хүрмээр унжиж, хоёр хөл нь аймаар чулуужин өөхлөж, бүх биеэр нь язралт гарсан харагдаж байгаа нь эмээгийн санааг огтхон ч зовоогоогүй байна. Спортын гэмээргүй биетэй Альфонсо мөн л тийм я аятайхан харагдаагүй ажээ.
Тэд өнгөрсөн оны аравдугаар сард гэрлэсэн юм. Энэ нь гүнжийн гурав дахь гэрлэлт бөгөөд түүний хэргэм цол нь английн хатан хаан хоёрдугаар Елизаветагийнхаас олон юм. Диеса өөрийнхөө найз бүсгүйн мөнгөнд нь санаархахгүй гэж заасан гэрээнд гарын үсэг зурахад хүрчээ. Гүнж ч өөрийнхөө хөрөнгөний ихээхэн хэсгийг төрөл төрөгсөддөө шилжүүлэхэд хүрсэн ч, түүнд зөндөө олон үл хөдлөх хөрөнгө үлдсэн байна. Бусдын мууд дуртай хүмүүс энэ хоёрыг удахгүй сална гэж байсан ч, Альфонсо ч Альбагийнхаа хамт амьдарч, түүний хөрөнгөнд санаархахгүй байгаа төдийгүй, хайртай, халамжтай нөхөр гэдгээ үнэхээр харуулж байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ