Зуны 30 дугаар их олимпид Монголын нэрийг гаргаж төрийнхөө далбааг мандуулсан гавъяатай тамирчидийн нэг боксчин Мөнхэрдэнэ билээ. Тэрээр хамгийн анхлан боксоос ганцаараа монголоо төлөөлөн олимпод оролцож байсан түүхтэй. Энэ жилийнхтэй нийт гурав дахь олимпдоо хүчээ үзсэн дэлхийд данстай тамирчин. Хэдийгээр тэр тамирчид дундаа ахмадад тооцогдох болсон боловч боксын замналаа орхих цаг нь болоогүй гэнэ. Дараа дараагийн томоохон уралдаан тэмцээнүүдэд орох төлөвлөгөөтэй байгаа нь түүний хатан зориг, шантрах сэтгэлгүй жинхэнэ тамирчин хүн гэдэг нь илт. Мөнхэрдэнэ нэгэн ярилцлагадаа “Миний хамгийн харамсдаг явдлуудын нэг нь надаас илүү сайн тоглолттой найз маань амьдралаа бодоод боксоо хаясан нь” гэж хэлсэн байдаг. Ингэж л монголын боксын төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа энэ тамирчнаараа бид бахархах ёстой. Ийм нэг арт түмнийхээ дунд гавьяат болсон тамирчин маань Tedy төвөөр үйлчлүүлж байгаа нь манай папараци дуранд өртсөнийг толилуулж байна. Түүний амжилтын буухиа улам цаашаа үргэлжлэх болтугай.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо