Британийн 67 настай рок дуучин Род Стюарт бол дэлхийн наран шарлагын газруудаар байнга явж байдаг хүн. Дуучинд энэ сэдвээр зохиосон хэд хэдэн хит дуу байдаг нь санамсаргүй хэрэг бишээ. Саяхан тэр гэргийнхээ хамт Итали, Францад нарын шарлагын газраар зугаалж, түрүүнд нь Австралид далайн усанд орж, харин одоо тэд Майамид амарч байна.
Он жилүүд өнгөрч байгаа ч рок дуучин зуршлаа орхихгүй л байна. Бага зэрэг гэдэс суужсан ч, усны хувцас нь биеийг урьдын адил барьж, цайвар шаргал үстэй чацархаг бүсгүй байнга дэргэд нь явж байна. 41 настай загвар өмсөгч Пенни Ланкастер сүүлийн 13 ийм ажилтай яваа аж. Зургаадугаар сарын 13-нд тэд хуримынхаа таван жилийн ойг тэмдэглэжээ.
Энэ өдрийг наран шарлагын газарт өнгөрүүлж, орой нь эрэг орчмын зоогийн газарт шампань дарс шимж, үнсэлцэж байсан нь мэдээж. Род, Пенни хоёр бол залуу эцэг, эх. Тэдний бага хүү Эйден дөнгөж ой хагастай, бас 2005 онд төрсөн хүү бий. Род янз бүрийн эмэгтэйгээс 8 хүүхэдтэй юм. Бас нэг хүүхэд төрүүлэхээс ч буцахгүй гэж саяхан Пеннийг хэлэхэд, нөхөр нь хариуд нь: “Тэгвэл би живж үхнэ!” гэж товчхон хариулжээ. Тиймээс ч Стюарт наран шарлагын газарт байнга очдог байж болох юм.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ