Гаж зан төрхтэй дуучин бүсгүйн эрээ цээргүй зураг “Vogue” сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт “Толгойгоо дээгүүр: Леди Гага дахиад нүцэглэв!” гэсэн гарчигтай гарах нь ээ. “Vogue” сэтгүүлийн цочирдмоор зурагт тэр бүрх малгай л өмсөхийг илүүд үзсэн бололтой.
“Загварын библийн судар” хэмээн нэрлэгддэг хамгийн ахмад сэтгүүл энэ жил 120 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ тэмдэглэлт үйл явдалд зориулсан америкийн сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын хавтсыг этгээд дуучин маань чимжээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна. Энэ хуудсанд Гага яалт ч үгүй хувцастай гарч, тодруулвал дизайнч Марк Жейкобсын гоё хөх ягаан даашинз өмсөж, цэвэрхэн гуалаг биеийнхээ бүхий л нугалаа нугачааг дуртай нь аргагүй харуулж, түүнчилэн шинэ “африк” үс засалтаараа гайхуулжээ. Дуучин бүсгүйн зурагтай хуудсыг түүний шүтэн бишрэгчид эхлэж үзсэн байна. Түрүүнд нь Леди Гага зургаа “Би есдүгээр сард гарах сэтгүүлийн хуудсанд их санаа зовж байна. Зургийг ердөө 30 минутад авсан” гэсэн үгтэйгээр өөрийн Твиттерт байшуулахаар яарч байжээ.
Харин “Vogue” сэтгүүлийн дотор талын гол сюрприз уншигчдыг хүлээж байна. Хувцаснаас Леди Гага мөн тэр Марк Жейкобсын өд хатгасан хөх ягаан өнгийн том бүрх малгай л өмсжээ. Жинхэнэ юм шиг нүүр будалт, дуучны толигор арьс, мэдээжээр маш сайхан гарсан зургийг хараад уншигчид сэтгэл хангалуун үлдэх ёстой. Дагалдах өгүүлэл нь зурагт бүрнээ нийцэж байгаа бөгөөд юу гэвэл зурагт од хувийн амьдралынхаа хөшигийг бага зэрэг нээж өгч байна. Дашрамд дурдахад, сэтгүүлийн хуудсанд: “Леди Гагаг мэддэг гэж бодож байна уу? Бас дахиад бодоод үз дээ!” гэсэн гарчиг өгчээ. Тийнхүү жирийн амьдралд боломжийн хэрээр нэрээ нууцласаар байх нь надад таалагддаг гэж дэлхийд хамгийн их танигдсан дуучдын нэг маань хүлээн зөвшөөрсөн байна.
- Ердөө 19-хөн настай юм шигээр өөрийгөө бага зэрэг хариуцлагагүй гэдгийг харуулахыг би бас хүсдэг гэж од ярьжээ. Бааранд сэмээрхэн орж, тэнд бүслэхийгээ хүртэл нүцэглэн бүжиглэх юмуу наран шарлагын газарт секс хийх таалагддаг гэж ярьсан байна. - Ийм үед би сэтгэл санаагаар чөлөөтэй болдог ч, гаднаас нь та үүнийг харахгүй. Эргэн тойронд хэн ч байхгүй шөнийн цагаар наран шарлагын газарт сексдэж, эсвэл бааранд орж, хагас нүцгэн бүжиглэх маш сайхан. Үүнийг маань хэн ч хэзээ ч гадагш нь тараагаагүй, хэн нэг нь намайг таних магадлал байдаг ч, иймэрхүү зургийг гадагш нь гаргах боломжийг надад олгодоггүй маш сайн үнэнч найз нөхөддөө баярлалаа гэж дуучин хэлжээ. Леди Гагаг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, өөрийнхөө уран бүтээлд хэрхэн ханддаг тухайгаа бас ярьсан байна: - Хүмүүс сонсоод, “вау, тэр ёстой суутан” гэж хэлүүлэхийн тулд би дуугаа бичүүлдэггүй. Та бааранд ундаа захиалж, магадгүй хэн нэгнийг үнсэх юмуу өнгөрсөн үеийнхээ тухай дурсаж, өөрийгөө илүү зоримог, чөлөөтэй байхыг мэдрээсэй хэмээн хүсмээр байна гэжээ. Эх сурвалж ТВ7Хоног сэтгүүл…
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ