Бидний сайн мэдэх Хар сарнай хамтлаг нь анх 1994 онд байгуулагдаж байжээ. Хар сарнай хамтлагийг үүсгэн байгуулахад жинтэй хувь нэмэр оруулж байсан анхдагч гишүүн Гантөмөр буюу Төмкө гэгч залуу байдаг аж. Амараа, Төмкө, Маадай нар Хар сарнай хэмээх хамтлагийг үүсгэн байгуулж “хас” тэмдэгийг моод болгож олон сайхан уран бүтээл гаргасан нь одоо ч бидний сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Мөн тус хамтлагийн бас нэг онцлог бол монголд рэпийг үндэслэн дэлгэрүүлэгчдийн нэг. Тиймээс ч тус хамтлагийг хип, хопынхон ихэд хүндэтгэж явдаг гэдэг. Харин энэ түүхт хамтлагийн маань анхны гишүүн Гантөмөр сая хуримаа хийжээ. Эхнэр Баяннямтайгаа хамтран амьдраад багагүй хугацаа өнгөрөөж, хоёр сайхан үртэй болсны эцэст сая нэг хуримласан нь тун сонирхолтой. Түүний хуриманд олон зочид, төлөөлөгчид цугларсан дундаас хамтлагийнх нь гишүүн Амраа хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн байна. Одоогоор Төмкө нь уран бүтээлээсээ хөндийрч “Морьт хангай” ХХК-д менежерээр ажиллаж байгаа ажээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо