Дуучин Цэлмүүний хурим


Хэдэн жилийн өмнө “universe best song” наадамд үзэгч олны дэмжлэгийг авч, шүүгч Рагуд гойд таалагдаж энэ наадмын анхны ялагч нь болж байсан түүхтэй. Цэлмүүн нь түүнээс хойш олонд танигдаж дуунаас гадна "Зүрхэнд гэрэлтэх од" болон "Ээжийн дайсан" хэмээх хоёр ч дэлгэцийн бүтээлнээ гол дүр бүтээж амжсан бас ч хөдөлмөрлөж байгаа дуучин бүсгүй билээ.  Мөн "Гэрлийн улирал" нэртэй анхны цомгоо гаргасан нь фенүүдэд нь ихээхэн таалагдаж байгаа сурагтай. Эгэл жирийн амьдралыг илүүд үздэг хэмээн ярьдаг дуучин Ч.Цэлмүүн өчигдөр хуримаа хийлээ. Түүний сүйт залууг Н.Алтанхайрхан гэдэг бөгөөд АНУ-д боловсрол эзэмшсэн, чинээлэг айлын ганц хүү гэнэ.Түүний гал голомт нь үүрд бадарч, хайр дурлал нь үүрдийнх байх болтугай.