Бvсгvй танд өгөх хэдэн зөвлөгөө


Та танхим орохдоо эрэгтэйнхээ араас дагах ба санал болгосон суудал дээр тvvнийг зvvн гар талдаа эсвэл өөдөөсөө харуулж суулгах ёстой. Гэхдээ тvvнийг өөртөө сандал дөхvvлж өгөх хvртэл хvлээзнэх, нөгөө талаас эрчvvдийг суухаас өмнө амжиж сууна. Ер нь давгvй эрчvvд бол таныг ширээнээс босоход мөнл сандлыг холдуулж таныг суухаас өмнө суудаггvй. Хэдийд тамхи татуулж болох вэ. Хоол захиалаад хvлээж байх хугацаа, эсвэл кофэ цай уух vе хамгийн тохиромжтой.

 

Та бээлийгээ тайлсан байх ёстойгоос гадна ширээн дээр бvv тохойлд. Хэрэв нэг гараараа хооллож байвал нөгөө гараа бугуйгаар нь ширээн дээрээ тавь. Хийжvvлсэн ус ба ундаан 1/2 –ээс яльгvй дээш хийх ба хэрэв сок зориулалтын пял тавганд ирвэл зөвхөн халбагаар ууна. Кофе уухдаа аяганы сэнжинд долоовор хуруугаа дvрэлгvй мөн чигчий хурууг орхилгvй зөвхөн сэнжнээс нь бариарай. Цайны халбага сахарыг хутгахад зориулагдсан бөгөөд vvнийг дараа нь дийзэн дээр тавиарай. Дийзийг хэзээ ч гартаа барьдаггvй ба зөвхөн аяга, стаканаа л өргөж болно.

 

Хэрэв таны өвдөг дээрх амны алчуур гулсан унавал тvvнийг авч өгөх гэж эрчvvд тонгойдоггvй тул та өөрөө сэмхэн аваарай. Хажуугийн ширээнээс юм хvссэн тохиорлдолд зөвхөн эрэгтэйгээрээ дамжуул. Хэрэв тэр зөвхөн тантай бvхэл  vдэш  бvжиглээд байвал бусдаас ёс мэдэхгvй ажиглагдах тул тvvнийг заавал өөр бvсгvйтэй бvжиглvvл. Найз нөхөдтэйгээ байгаа тохиолдолд ширээний эзэн эсвэл баярын эзэн бvжиг эхэлтэл хvлээ. Танай ширээнд өөр хvн нэгдэхээр уригдвал босолгvй мэндэлж болно. Харин эмэгтэй хvн байвал эрчvvдийгээ дагаад босож мэндлээрэй, танилцаарай. Хэрэв дарга ч бай, эмэгтэй ч бай өөр ширээний танил чинь ширээний хажуугаар өнгрөч байаа бол босолгvй, цөөхөэ vгээр мэндчилээрэй. Урьсан нь урьсаныхаа төлбөрийг даах ёстой. Олуулаа наргиж байгаа vед өөр өөрсдийнхөө тооцоог хий.

 

Хэрэв та танил эрэгтэйтэйгээ зоогийн газар тааралдсан бол өөрийнхөө тооцоог өөрөө хийх хэрэгтэй. Эрчvvд нь хатуу юмныхаа төлбөрийг дааж болдог. Өндөрлөх саналыг уулзалтын санаачлагч гаргадаг. Хоёулаа байгаа бол тvvнийг хэлтэл нь хvлээх хэрэгтэй. Онцгой тохироллдолд та цагаа хараад явах цаг болсноо хэлэнэ.Та тансаг дайлсанд нь бус хvндэтгэл vзvvлсэнд нь нэн сайхан vдшийг өнгөрvvлсэнд талархалаа илэрхийлээрэй.

 

Гудамжинд…

Эр хvн таны зvvн гар талд явна. Хэрэв та найз хvvхэнтэйгээ нэг залуутай хамт гурвуулаа бол голд буй залуугаа эсвэл найз хvvхэнтэйгээ хоёулаа бол зvvн гар талдаа авч явахыг хичээ. Шатаар өгсөхдөө та урд нь буухдаа ард нь явах боловч нийтийн унааны шатаар явахад  та ард орох ёстой.  Тэр танд зам гаргаж өгөх, суудал олохоор зvтгэх ёстой. Цахилгаан шатанд явахдаа хэнтэй ч харц тулаад хэрэггvй. Зvгээр л давхар заагч руу харж явахыг эвтэйхэнд тооцох болсон. Эрчvvд бээлийгээ мэндлэх ёстой бол та бээлийтэй чигээрээ барьж болно. Гэхдээ эмэгтэй нь эхэлж гараа сунгадаг бөгөөд жаахан дарамтламааар санагдаад байывал алгаа доош харуулаад, тал засах хэрэгтэй байвал дээш харуулж болно. Дөнгөж танилцаж байгаа бол эрэгтэй эхэлж гараа сунгана. Хvндтэй нь эхэлж гараа сунгадагийг ашиглаад дарга тань гараа доош харуулж гараа сунгавал байдлоыг тэнцвэржvvлэхийн тулд бугуй хавьцаа нь алгаа доош харуулан дээрээс нь атгахаа мартав аа. Жирийн байя гэвэл алгаа дээш доош харуулалгvй байж болоно. Театр, концертон дээр…Театр луу, эгнээ рvv эрэгтэй тvрvvлж орох ёстой боловч татvvнийг баруун гартаа суулгаарай. Суудлаас чинь эвгvй харагдаад байвал суудлаа сольж болохоос гадна тасалбараа тоглолт дуустал мань хvнд хадгалуулж бай. Эрэгтэй хvнтэй ирсэн эмэгтэй хэзээ ч хэзээ ч ганцаараа vлдэж болдоггvй номтой тул завсарлагаанаар залуу чинь танхимаас гарахгvй бол хамт л сууж байхаас өөр аргагvй. Театр дотор сугадалцаж явдаггvй бөгөөд тvvнийг тамхи татна гэвэл яая гэх вэ, эмэгтэйчvvдийн 00 орсон нь дээр. Театр дотор тайзан дээрхийг харахаар ирсэн дурангаар чинь хамт буй эр vзэгчид рvv хараад байвал ямар нэгэн аргаар тvvнээс салгаж авсан нь дээр. Харин концерт vзэхэд дунран авч ордоггvй.vйл явдал, хөгжмийн хэсэг тоглолтын дараа даруухан алга ташиэ, таашаал талархалаа илэрхийлж болно. Концерт дээр, тоглож буй хөгжмийн зохиол бvрэн дууссан vед л алга ташдаг ба, та сонсож буй зохиолыг бvрэн мэдэхгvй бол танилцуулга унших эсвэл бусдыг хvлээх нь браво болдог.Хамт буй залууд завсарлагаар юм уу vзэгдлийн дараа л сэтгэгдлээ хуваалцахыг санал болго. Танай найз залуу ханиад хамрын шуухниа хvрчихсэн байвал өөр танилтайгаа vзсэн нь дээр дээ…