Поп од хуримандаа бэлтгэж зүс царай, бие хаандаа зориулж бөөн бөөн мөнгө цацаж байна.
Поп гүнж Бритни Спирс Зул сарын баярын босгон дээр найз залуу Жейсон Трэвиктэйгээ гэрлэхээр шийджээ. Хоёр хүүхдийн ээж 30 настай Бритни Спирс амьдралынхаа энэ чухал алхамд тунчиг хариуцлагатай хандаж 150 мянган долларыг тусгай тогооч,хоол зүйч, гоо сайханчдын багийг хөлслөхөд зарцуулсан байна. Тодорхой үр дүн ч гарч дуучин бүсгүй илүүдэл өөхнөөсөө салж, арьсаа цэвэрлэн, цовоо цолгин болж, “шөнөдөө гэрэлтэм” царай зүс оржээ. Бритнигийн өөрийнх нь ярьж хэлж байгаагаар тэр хоололтын онцгой дэглэм боловсруулж, хоолны тусгай дэг барих болсон аж. Тэрээр эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг нэгбүрчлэн дагаж мөрдөн өдөр тутам хоёр цаг биеийн тамирын дасгал хийж массажанд тогтмол орсноор жинхэнэ гайхалтай үр дүнг амссан байна. Амьдралаа шинээр эхэлж буй хамгийн дурсамжтай өдрөө тэрээр гоолиг сайхан харагдахыг хүсчээ. Гэхдээ Америкийн хэвлэлүүдийн тогтоосноор Бритни Спирс энэхүү хүслээ гүйцэлдүүлэхэд нийтдээ 153 мянган ам.долларыг зарлагадах гэнэ.Юу юу ямар үнэтэй вэ?
42 мянга$ -алмаз эрдэнийн тоосоор арьсыг 4 удаа цэвэрлэх
38,4 мянга$ - хувийн гоо сайхны дасгалжуулах мэргэжилтнүүдийн хөлс (долоо хоног бүр 4.8 мянган$)
36 мянга$-тусгай жороор хоол бэлтгэж өгөх тогооч хөлслөхөд (долоо хоног бүр 4.5 мянган$)
18 мянга$- гурван усан санд зориулж худалдаж авах 1000 шил рашаан усны үнэ
9,6 мянга$- нүүрэндээ хүчил төрөгчийн 10 удаагийн массаж хийлгэх төлбөр
9 мянга$- хийн урсгал ашиглан нүүрний батга, сорви зэргийг ул мөргүй арилгахад зориулагдах ажээ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ