Ердийн амьдрал дээр жүжигчин бүсгүй өөрийгөө ганд нь хаядаг ажээ.
Дэлгэцэн дээр, улаан хивсэн дээгүүр алхаж байгаа Елизавета Боярская шиг сайхан хүүхэн байхгүй. Тэрээр Оросын кино урлагийн хамгийн сайхан хүүхнүүдийн нэгд тооцогддог билээ. Гэвч ердийн амьдрал дээр “торгон цэргийн” охин маань тэс өөр харагддаг ажээ. Саяхан түүнтэй Юрмала хотод санамсаргүй таарсан Оросын нэг сэтгүүлч “Адмирал”-ын одыг эхэндээ таниагүй бөгөөд удаан тогтож ажигласны эцэст арай ядан таньсан байна.
Энэ оны дөрөвдүгээр сард Боярская ээж болж өөрийн нөхөр Максим Матвеевт нуган үр бэлэглэсэн билээ. Тэр цагаас хойш Елизавета хууль ёсны амралттай байгаа бөгөөд жүжигчин бүсгүй бүхнээ бяцхан Андрей хүүгээ халамжлахад зориулж буй. Гэсэн хэдий ч хэд хоног өөртөө чөлөө олгож Валерий Меладзегийн концертийг хөтлөхөөр Юрмалад ирээд байсан юм. Дуучин энэхүү хүндтэй үүргийг яагаад чухамхүү Лизад даалгасан нь ойлгомжтой: тэрээр цагтаа Меладзегийн “Тэнгэрийн уудам” гэдэг дуунй клипэнд тоглохдоо үнэхээр тасархай харагдаж байсан билээ.
Елизавета концертийн бэлтгэл дээр үс гэзгээ самнаагүй, будаг шунхгүй хүрч ирсэн нь нөгөөх гоё видео бичлэг дээрхээс тийм гэхийн аргагүй тэс өөр байсан аж. Шуудай шиг өмд углаж, халхгар ноосон цамц өмссөн жүжигчин бүсгүй “намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэсэн маягтай харагдаж байжээ. Бэлтгэлийг ажиглаж суусан үзэгчид “Төрсний дараа жаахан мярайлаа биз, тэгээд л өргөн сул хувцсаар бие галбираа нуусан байх” гэж бодоцгоожээ.
Гэхдээ энэ таамаглалыг Боярская орой гэхэд няцаасан байна. Концерт дээр жүжигчин бүсгүй хамаг байдгаараа гангалчихсан гоо сайхан бие хаагаа гайхуулан гарч ирсэн гэнэ. Хүүгээ төрүүлснээс хойш дөрвөн сөр хүрэхгүй хугацаанд Лиза хуучин хэвэндээ орж чаджээ. Концертод зориулж жүжигчин бүсгүй нарийхан бэлхүүс, хавтгай гэдсийг нь тодруулсан бие барьсан хувцас сонгосон байлаа.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ