Ирина Шейк 60 настай тэрбумтанд “богтлогджээ”


Баян хөгшний төрсөн өдрөөр Оросын загвар өмсөгч “сүйт бүсгүйн даашинз”-тай ирсэн байв
Сүйт хархүү Криштиан Роналду нь Майами руу бэлтгэл сургуулилтанд явсан хойгуур Ирина Шейк ганцаардаж уйдах завгүй байна. Загвар өмсөгч бүсгүй нэрт тэрбумтан, үнэт эдлэлийн  de Grisogono ордны тэргүүн Груозигийн ой дээр харагджээ. Төрсөн өдрийн эзэн орос гоо бүсгүйд нүд унагаж байгаа байдлаас харахад тэрээр хөлбөмбөгчний байр суурийг эзлэхээс буцахгүй шинжтэй байсан гэнэ. 

Ира бүр тавдугаар сард Каннын их наадмын үеэр алдартай баян эр Груозигийн хамт олны өмнө гарч ирсэн юм. Кино чуулганы үеэр Фаваз үдэшлэг зохион байгуулсан бөгөөд харин Шейк  саяхнаас загварын хувцасны  de Grisogono ордны нүүр царай болж байгаа юм. Мэдээж тэрбумтан өөрийн ойд тачаангуй орос бүсгүйд урилга явуулахгүй байж чадаагүй биз. Сайхан төрсөн Ирина уг үдэшлэгийн чимэг болж байсан бөгөөд супер загвар Сваровскийн талстуудаар бүрхсэн үнэхээрийн чамин тансаг цав цагаан даашинз өмссөн байлаа.

 

Энэ гоёл нь хуримынхтай тун төстэй харагдаж байсан ба бүгд л Шейк сүмийн тавцангийн өмнө яаж харагдахаа төсөөлөх гэж сүйт бүсгүйн дүрийн бэлтгэл хийхээр шийджээ хэмээн шивэр авир гэлцэж байжээ. ”Celebrity-Gossip” порталын эх сурвалжуудын ярьснаар Фавази Груози “Иринад унаж тусаж байсан” аж.-Фаваз Шейкэд “Чи ирсэн нь хамгийн сайхан бэлэг” гэж байн байн давтан хэлж байсан гэж үдэшлэгийн нэг зочин ярьжээ. Өөрийн баярыг буурал толгойт шар сэмжилсэн эр “Би сексийн чадавхитай, би үүнийгээ мэднэ” гэж тун донжтой нэрлэсэн байлаа. 

 

Уг баяр дээр Хофт Голан, Виктория Силветед гээд сайхан сайхан хүүхнүүд болон байсан боловч тэрбумтны анхаарал тэр чигээрээ Иринад чиглэсэн байжээ. Тэгээд ч төрсөн өдрийн эзэний эхнэр хажууд нь байгаагүй юмсанж. Нас хэвийж буй тэрбумтны шахаанд орсон Ирина Сариднигаас бараг зугтах шахам буцаж төрөлх Башкиртаа очиж нуугджээ. Одоо супер модель 88 настай эмээгийндээ зочилж буй аж.