Монгол хүн бүрийн сэтгэл догдлуулсан Лондон-2012 олимпоос монголын баг тамирчид маань нийт 5 медал хүртэж түүхэн амжилтыг тогтоосон билээ. Олимпийн хамгийн сүүлийн өдөр буюу 8 сарын 12-ны орой Төгсцогт маань “Аварга”-ын төлөөх ширүүхэн тулаан хийснийг үзэгч түмэн маань суудал дээрээ өндөлзөн байж үзсэн нь мэдээж. Харин энэ үед Ерөнхий сайд Алтанхуяг тэргүүтэй залуучууд маань задгай “pub”-д цуглаж алтын төлөөх торгон агшныг уухайлан үзсэн байна.
Шинэхэн сайд маань тамирын хослол өмсөж, нударгаа зангидан хором бүрийг алгасалгүй ширтэж Гавьяат тамирчин Төгсцогтын улаан “фанат” хэдийнээ болчихсон байна лээ. Ард олныхоо итгэл хүлээсэн залуу тамирчин маань цааш, цаашдаа олон сайхан тоглолт үзүүлж Ерөнхий сайд Алтанхуяг тэргүүтэй олон мянган монголчуудыгаа баярлуулах болтугай.
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ