Агаарын бөмбөлөгөөр хамгийн өндөрт. Майк Говард (Mike Hоward) 2004.09.01-ний өдөр Их Британийн Сомерстшир вант улсын Йовил хотын ойролцоо агаарын бөмбөлөгөөр 6.522м-ийн өндөрт хөөрчээ.
Хамгийн сунамтгай арьс. Гарри Тёрнер (Garry Turner) гэгч британи эр гэдэснийхээ арьсыг 15,8 см хүртэл сунгаж чаддаг.
Хамгийн урт чихтэй нохой. 2004.09.29-нд хоёр уих нь тус тусдаа 34.9, 34.2 см урттай Тиггер (Tigger) хэмээх нохой энэ амжилтын эзэн болжээ.
Өндрөөс буусан хамгийн өндөр настан. 92 нас 24 хонгтой байхдаа Дорис Лонг (Dоris Lоng) хэмээх эмэгтэй 2006.06.10-нд Millgate Hоuse-ийн 60м-ийн өндрөөс дооош буужээ.
Хамгийн том гамбургер. Худалдан авч идэж болох аварга гамбургерийг 2006.07.31-нд Таиландын Паттайя аралд хийжээ. Жин нь 36.6 кг.
Хамгийн том тольт бөмбөлөг. Энэ бөмбөлөгийн диаметр нь 5.01 м. Түүнийг Imaginate Events фирмийн ажилтан Найджел Барроуз (Nigel Burrоws) бүтээжээ.
Хамгийн олон хавтан хугалагч. Норвеги эр Narve Laeret гэгч нэг минутанд 90 бетон хавтанг хуга цохисон каратачин билээ.
Хамгийн олон хортой могойг амандаа… Америкийн Жеки Бибби (Jackie Bibby) хамгийн хортой гэх 10 могойн сүүлийг амандаа хийн 10 секунд болжээ. Тэр хэзээ бол хэзээ могойд хазуулан үхэх байв.
Толгойдоо хамгийн олон зүү зоосон эр. 2004.03.23-нд Вей Шенгчу (Wei Shengchu) гэх хятад эр толгойдоо 1790 ширхэг зүү зоосон юм.
Хамгийн урт хумс. Мичиганы Понтиак хотын иргэн Нелвин Фейзел Буз (Nelvin Feizel Bооthe)-ийн 25 жил гарынхаа хумсыг ургуулжээ. Түүний 10 хурууны хумс нийлээд 931 см.
Хамгийн хүчтэйгээр нүдээ түлхсэн эр. Америк эр Ким Гудмэн гэгч нүдээ 11мм түлхэн гаргаж иржээ. Тэрээр 1998.06.12-нд энэ гайхалтай чадвараа үзүүлжээ.
Нүдээрээ хамгийн хол сүү цацсан хүн. Туркийн иргэн Илкер Йилмаз (Ilker Yilmaz) амандаа балгасан сүүг нүдээрээ 279.5 см хол зайд цацжээ. Энэ үйл явдал 2004.09.01-нд Туркийн Стамбулийн Armada Hоtel-д болжээ.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ