Маколей Калкин мансууруулах бодис хэрэглэдэг гэдгээ өөрөө няцаадаг байна. Түрүүчийн долоо хоногт америкийн нэг шар хэвлэл сэтгэл хирдхийлгэсэн баримтууд дурджээ. National Enguirer сэтгүүлд бичсэнээр, хүүхэд байхдаа гэр бүлийн инээдмийн кинонууд, түүний дотор “Гэртээ ганцаарханаа” кинонд гайхалтай сайхан тоглосноороо нэрд гарсан Маколей Калкин байнга героин хэрэглэдэг байна. Сэтгүүлийн редакци Калкинд зургаан сар л амьд явах хугацаа үлджээ гэсэн арай ч дээ гэмээр гарчигийг хавтсан дээрээ тавьснаар энэ тухай олон нийтэд мэдээлсэн юм. Одын хэвлэлийн ажилтнууд үүний хариуд ширүүхэн мэдэгдэл хийж, энэ бол огт худал гэжээ. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд Натали Портманы хуримд ирсэн жүжигчин өөрөө энэхүү аймшигтай оношийг нотлосон бололтой.
Бусдын нүдэн харагдахгүй байхыг бодож байсан Маколей сүйт бүсгүйн хамаатны болон ойр дотны хүмүүсийн тоонд орж, Портманы хуримд иржээ. Гэрлэх ёслолын үеэр зураг авахыг хориглож байсан ч, Калкин цонхигор царайтай, бие муутай харагдаж байсан гэж хуримд оролцсон зочид сүүлд нь сэтгүүлчдэд хэлсэн байна. Тэгээд дараа нь жүжигчний ямар байсныг тодоос тод харуулсан гэрэл зургууд хэвлэлд гарчээ. Юу гэвэл папарацци нар Портманы хурим болохоос нэг өдрийн өмнө Маколейн зургийг авсан байна. Жүжигчний бие тавгүйрхэж, дэргэдүүр өнгөрч яваа хүмүүсийн нүдэн дээр түүний дотор муухайрч байжээ. Үүний дараа Калкин гуйвж дайвсаар машиндаа хүрч суугаад, яваад өгчээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо