Харангын хар азарга хэмээгддэг дуучин Х.Лхагвасүрэн Монголын рок попын амьд домог гэдэгтэй хэн ч үл маргах биз. Өөрөөрөө бас дураараа амьдарч байгаа тэр үнэхээр азарга. Азарга хэмээхийн утга сүргийн манлай гэсэн утгаараа энд хэрэглэгдэж байгааг уншигч та ойлгоно биз ээ. Тэр үнэхээр л азарга зантай. Хаана ч очсон үзэгчдийг байлдан дагуулж, тайзыг эзэгнэдэг тэр саяхан нэгэн тоглолтын үеэр мөн азаргалсан нь манай дуранд буулаа. Өдгөө 52 насыг зооглоод байгаа тэрээр Монголын рок, попыг ертөнцөд олон жил азаргалсаар ирсэн. Цаашид тэгсээр ч байх биз.
Танхимд хуран цугласан үзэгчд түүнийг гарч ирэхэд л омогшиж, дуугаа эхэлж амжаагүй атал нижгэнэсэн алга ташилтаар түүнд урам өгөх аж. Тэрээр дуучин А.Мөнгөншагай агсны хүндэтгэлийн тоглолтонд хүрэлцэн ирсэн нь энэ. Дэндүү шулуун, шударга гэмээр үгтэй тэр энэ үдэш тайзнаа үг хэлэхдээ А.Мөнгөншагай агсныг дурсан “Гурван бүдүүн хамтлагийн дүү нартайгаа холбоотой ажилласаар өдийг хүрсэн.Одоо нэг нь бурханы орныг зорьсон тул Гурван бүдүүн хамтлаг гэх нэршил зохисгүй, Хоёр бүдүүн гэлтэй биш дээ” гэх утгатай зүйлийг олны өмнө тас хийтэл хэлээд авна лээ.
PAPARAZZI СЭТГҮҮЛ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо