“Люмино” хамтлаг 30-40 насныхны он жилүүдийн тэртээд үлдсэн өсвөр, залуу насны гэгээн сайхан дурасмжуудтай эрхгүй холбогдоно. Төдийгөөс өдийг хүртэл тус хамтлагийн нэрийн хуудас болсон хэн бүхний мэдэх “Намайг дагаад цэнгэ” дуу нь Хид хоп дуунууд дундаа ардын дуу шиг болтлоо ард түмний сэтгэлд хүрчээ. “МОНГОЛЫН 100 ШИЛДЭГ ДУУ”-НД ХИП ХОП ГАНЦХАН ДУУ ОРСОН НЬ ЛЮМИНО ХАМТЛАГИЙН “НАМАЙГ ДАГААД ЦЭНГЭ”. Ийн шилдэг дууны жагсаалтад орсон анхдагчаас гадна Монголдоо +18 сэдэвтэй клипийг цацсан анхны хамтлаг. Тухайн үед тэд цаг үеэ маш сайн мэдэрч, цэнхэр дэлгэцээр зориглон +18 ангилалд багтах клип цацсан нь хот хөдөөгүй шуугиан тарьж байв. Ёстой л эрэлт ихтэй барааг ард түмэндээ үйлдвэрлэх лугаа адил. Гэвч тухайн үедээ “Намайг дагаа цэнгэ” дуу цацагдахад зарим нь нүүрээ нуух, пүү паа гэхээс эхлээд дотороо дур байв ч гаднаа ичингүйрэх байдал үзүүлэх хүмүүс олон байсан ч он цагийн аясаар нэг мэдэхнээ л тус уран бүтээлийг сонсоогүй, үзээгүй хүн нэгээхэн ч үгүй болж, анхны хит хип хоп дуу болсон түүхтэй. Одоо ч караокед тус дуунаас дүүмэд залуус ч “Намайг дагаад цэнгэ” цэнгэ хэмээн цэнгэн хөгжилдөцгөөх. Тэгэхлээр тус дууг орчин үеийн Хип хоп ардын дуу гэхээс ч өөр яахав...
Тус хамтлагийн бүрэлдхүүн MC Beatz буюу Д.Тэмүүжин, Skitzo буюу Д.Анхбаатар, Baji буюу Б.Батхишиг, DJ Zolo буюу Т.Золбаяр гэх эдгээр залуусын хичээл зүтгэл хөдөлмөрийг үе, үеийн төлөөллийн дүү нар нь тохой өргөн хүндлэнэ. Тэд ч тийн хүндлэл хүлээх эрхтэй. Монголын хипхопын анхны тоглолтыг хийж байсан, анхны цомгийг гаргаж байсан, Пентатоник наадмаас 4 удаа шагнал хүртэж байсан гээд тэдний хийж бүтээсэн зүйл арвин, гаргасан хит дуунууд олон. Бүхий л зүйлээрээ тэд анхдагчид. Lumino буюу "гэрэл" гэх үгийн бодит биелэл байж, Монголын хип хоп урлагийн замд хөгжлийн гэрэл болсон тэд цаашид ч үлгэр жишээ байсаар байх биз...Одоогоор тэд 100 хол давсан уран бүтээлтэй хэмээгддэг. Магадгүй энэ тоогоороо Монголын хамгийн олон уран бүтээлийн сантай хамтлаг болж ч мэдэх юм. Хэлэх үгтэй, хийсэн юмтай тус хамтлагийн ах нар манай папараццид ийн өртөж байв. Хүндэтгэлтэйгээр уригдан тайз эзэгнэхээр ирж буй нь энэ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ