Хамгийн даруухан, энгийн атлаа чадварлаг, авьяастай жүжигчин бүсгүй хэмээгддэг Р.Анхням Хятадын кино урлагийн салбарт хөл тавиад багагүй хугацааг өнгөрөөжээ. Тухайлбал 2011 онд “Тэнгэрээр нисэх шагнал” олон ангит киноны шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд “Гаадаа Мээрин” кино нэр дэвшин тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Р.Анхням Монгол Улсаас анх удаа уригдан оролцож улаан хивснээ алхаж байсан сайхан түүхтэй. Түүнээс хойш Хятад, Өвөрмонголын жүжигчдээс онцгойрон Оскарын шагналт, дэлхийд нэртэй Франц найруулагчийн бүтээл “Чонон сүлд”-ийн гол дүрийг бүтээж тэр Азид танигдаж эхэлсэн юм. Тэгвэл саяхан түүний гол дүрд нь тоглосон “Song of Love” кино Бээжин хотноо Хятадын засгийн газрын ордонд нээлтээ хийжээ. Одоогийн байдлаар Шанхай, Хайнаны Хайкоу хот, Сичуан мужийн Чинду хот, Тянжинд одоогийн байдлаар нээгээд байна. Үргэлжлээд Шинжин, Гуанжоу, Хөх хотруу явах ажээ. Энэ 21- нээс бүх Хятад улсын кино театруудаар гараад эхэлсэн байна. Хэдий нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа ч хөрөнгө оруулсан зардлынхаа талыг хэдийн олсон нь тус кино үзэгчдийг хэрхэн байлдан дагуулж байгаа нь тодорхой. Ер кино нь гарч эхлээгүй байхад л урьдчилсан билет захиалгын дүн ийн зардлынхаа тал орчим хувийг нөхөхүйц хэмжээнд байгаа нь цаашид ямар хэмжээний орлого олох кино болсныг бэлээхэн харуулах аж. Ийн Монгол эмэгтэй буюу жүжигчин Р.Анхнямын гол дүрд нь тоглосон кино Хятадын зах зээлд тэсрэлт хийж байгаа нь үнэхээр баярламаар бас бахархамаар...Р.Анхнямын бүтээсэн дүр нь Өвөр Монголын Шилийн хотод амьдарч байсан Дунгаамаа гэх эмэгтэйн түүхэн бодит дүр гэнэ. Дунгаамаа гэх энэ түүхэн бүсгүй нь Шанхайгаас ирсэн 3000 өнчин хүүхдээс 28 хүүхдийг өргөн авч, өсгөж хүмүүжүүлсэн Монголчуудын сайн, сайхан талыг тод томруун харуулсан нинижн сэтгэлт бүсгүй байсан гэнэ. Энэ сайхан Монгол эмэгтэйн дүрийг чадварлагаар амилуулсан жүжигчин Р.Анхнямдаа цаашдын уран бүтээлийн үйлсэд нь түмний сэтгэлийн сүүн цацлыг дээжлэн өргөе. Янжинлхам бурхан үргэлж ивээг ээ...
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ