Нийтийн дууны салбарынхны адармаатай амрагийн явдал ар, араасаа олны сонорт хүрсээр буй. Өнгөрсөн хавар нөхрөөсөө салж байгаагаа олонд зарлаж, фэнүүдийнхээ чихийг дэлдийлгээд авсан дуучин А.Түмэн-Өлзий ганц охиноо ганцаар өсгөөд нэлээд хэдэн сарыг ардаа үджээ.
Ганц бие ээжийн замналаар замнах болсон нийтийн дууны сайхан бүсгүй маань сүүлийн саруудад өөрийн өнгө төрх, гоо сайхандаа гойд анхаарах болсон гэнэ. Эмэгтэйчүүдийн нийтлэг шинж нь бүтэлгүй хайр, гэр бүл салалтынхаа дараа хэсэг сэтгэлийн шаналалд умбаж байгаад гэнэтхэн өөрийн стиль имиджээ өөрчилж, төрөл арилжив уу гэлтэй өнгө нэмэн гарч ирдэг тал бий. Энэхүү байдал Солонгосын савангийн дуурь “Эхнэрийн урхи” ОАКиноны Ку Унжэгаас илт харагдах.
Тэгвэл А.Түмэн-Өлзий тэрхүү жишигийг дагажээ. Тэрээр үс засалтаа өөрчилж, жин хасж зөрсөн хэн болгоны харцыг татахаар сайхан бүсгүй болон гунхаж явна. Салаад удаагүй байхдаа “Сайн л хүнтэй сууя. Тэр болтол ганцаараа хэчнээн удаан явсан ч хамаагүй. Муу амьдаръя гэвэл ганцаараа хэн ч чадна. Яршиг л байна” хэмээж байсан. Одоо тэр хаширсан. Гоо сайханд нь татагдах харчуулын фаналд биш дотоод сэтгэл рүү нь өнгийхтэйгээ болсон биз. Хайсан сайн хүн удахгүй замд нь таарна гэдэгт найдая.
Манай папараццид өртсөн энэ үдэш ч түүнийг өдөж, хоргоох залуус байна лээ шүү.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ