Намын ах нарынхаа төлөө дуулж, бүжиглэсээр дуучнаас газрын дарга болтлоо суга дэвшсэн Номинталст хамтлагийн дуучин А.Хаянхярваа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч даргын суудлаас хусагдаад нэлээд хэдэн сарыг ардаа үдээд байгаа юм. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлсэн гэх үндэслэлээр албан тушаалаас нь огцорсон тэр өндөрөөс газардаад нэг хэсэг л балмагдаж учраа олохгүй гүйсэн сурагтай. Харин одоогоор байдалтайгаа эвлэрч нэг хэсэг орхисон урлаг, уран сайхны үйл ажиллагаа буюу тоглотын үеэр үзэгдэх нь олширсон байна. Магадгүй урлагийн ажилдаа эргэн орж байгаа ч байж болох. Учир нь өнгөрч буй энэ намар нэлээд хэдэн толглолтын үеэр ирсэн ч алв болох камер, дурангаас зугтаж явах болжээ. Тэрээр энэ үдэш эхнэртэйгээ хүрэлцэн ирэхдээ манай дуранд буусан нь энэ. Эхнэр нь /цагаан гадуур хувцастай/ камер хараад айдгаа харсан юм шиг зугтах бөгөөд эргэн тойрны хүмүүсийн наагуур цаагуур нуугдан гүйх ажээ. Ийш тийш зугтах ичимдэг эхнэрээсээ төөрөх нь холгүйн дээр өөрөө ч мөн нүүр буруулан харах ажээ. Эрхэм дарга асан дуучин маань суудлаасаа буусан цочир нь одоо хэр нь гараагүй яваа бололтой.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ