Тэртээ 1990-ээд оноос хамтран дуулж Сайхныг тань харангуутаа дурласан юм, Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм...” хэмээн дуулж тухайн үедээ монголчуудыг байлдан дагуулж байсан МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарыг өнөөдөр ч үзэгчид хамтад нь харах дуртай. Дуу дурсамж агуулдаг гэдэг. Тэгвэл эрхэм гавьяатуудын маань дууг сонсч залуу насаа өнгөрөөсөн, дурсамж бүхэн нь сэдэрдэг цөөнгүй сонсогчид бий. Тухайн үед хос дуучдыг холбон ярих, бүр гэрлүүлэх хүсэлтэй фэнүүд олон байсныг үгүйсгэх боломжгүй. Харин хос дуучид тэр бүгдийг няцааж өнөөдрийг хүрсэн юм. С.Эрдэнэцэцэг “У.Далантай бид хоёр хамтран амьдарч байгаагүй, хүүгийнхээ ааваас өөр хүнтэй ханилж үзээгүй хэмээн” ярьж байсан удаа ч бий. Гэвч тэр хоёрыг зүгээргүй харилцаатай хэмээн итгэх хүмүүс олон хэвээр. Ер нь төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд гэрлээгүй л болохоос бүхий л жаргал зовлонгоо хамтдаа хуваалцсан дотно холбоотойг Монгол түмэн мэднэ. Саяхан болсон тоглолтын үеэр тэд мөн л хамтдаа байж, үзэгчиддээ хит дуунуудаасаа дуулж бэлэг барьлаа. Үзэгчдийн таатайг хэлэх үү, тэр хоёрын жаргалтайг хэлэх үү... Сэтгэлийн цэнгэл гэдэг нь л тэр байх... Гэрлээгүй л болохоос хосуудаас дутуугүй дотно хоёр шүү дээ. Дашрамд дуулгахад С.Эрдэнэцэцэгийн араас мөн ч олон залуус хөл алдан гүйдэг байсны дотор МУГЖ Т.Баясгалангийн нөхөр, Кекшюүзан Д.Батбаяр байсан гэдгийг олон хүн гэрчлэх юм билээ. Илүү дэлгэрэнгүйг Paparazzi сэтгүүлийн 12 дахь дугаараас уншина уу.
"Paparazzi" сэтгүүл
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ