Гитарчин гуншинтай Өөжгий буюу Д.Өлзийоршихын нэгэн дутагдалтай зан нь аливаа зүйлд өөнтөгч ханддаг гэх. Магадгүй тэр нь ч үнэн байх магадлалтай. Тэрээр олны өмнө найз “Шар айраг”-ын Г.Ганхүүгээ нүд хоорондын зай холтой. Тиймээс шил зүүдэггүй, шилнийхээ захаар нүд илүү гараад байдаг хэмээн тоглоом, шоглоом аль нь болох нь мэдэгдэхгүй үйлдэл гаргаж олны дургүйцлийг төрүүлж байсан удаатай. Мөн тэр аливаа арга хэмжээнд зурагчин сэтгүүлчдийн дунд адайр зан гаргадаг нэгэн. Гэхдээ тэр зураг даруулах дургүй юм уу гэхэд өөрөө гүйж очин дараад өгчих, гоё гаргаарай хэмээн ихэд чухалчлэн захих. Гэрэл зургийн дуранд Өөжгий өөжгийгөөрөө л гарна гэдгээ эрхэм гитарчин энэ олон жил урлагийн тайзнаа байсан хүн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдмээр юм. Саяхан нэгэн арга хэмжээнд эхнэрээ дагуулан мөн л зурагчидад өөнтөгч зан гаргаж, ганцхан зурагчингаар даруулна, намайг гоё гаргаарай гэх нөгөөх үгээ хэлсээр явж байлаа. Олны танил байн гэдэг биеэ зөв авч явахаас эхлээд, хаана ч очсон зурагчин сэтгүүлчдийн хараанд байх нь нэг ёсны үүрэг нь гэдгийг Өөжгий одоо хэр нь ойлгоогүй яваа бололтой.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ