Хос дээл, хос бүрх малгай, хос ятга гэхээр таны санаанд "Зууны манлай" хос дуучин МУГЖ С.Вандан, МУГЖ дуучин Д.Дуламсүрэн нар бууж байгаа биз ээ. Тэдний уран бүтээлийг сонсож үзээгүй Монгол хүн гэж үгүй. Орчин цагийн алтан дуучид алтан үеийнхээ аялгуут дуунуудыг орчин цагийн хөгжмөөр баяжуулж, үзэгч түмэндээ хүргэсээр байгаа билээ.
Сүүлийн үед Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай... хэмээн залуучууд аялах болсон.
30 гаруй жил ханилан нэг биеийн хоёр тал болсон хос дуучид маань өдгөө ч тайзнаа үзэгч олныгоо дуугаараа уяраасаар... Саяхны нэгэн тоглолтод зуун манлай нар маань даллагын авдарыг дурын хүндээ бэлэглэх тохиол таарч, үзэгчдийн дундаас нэгэн настан буурайг сонгон бэлгээ гардуулж баярлууллаа.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо