“Бид мартахгүй” киноны Аюуш, “Мандах нарны туяа”-гийн Д.Сүхбаатар, “Ирж яваа цаг”-ийн Готов, “Уул усны үр сад” зэрэг дээрхэн үеийн болоод орчин шеийн олон киноны дүрүүдээр үзэгчдийн хүндэлэл хүлээсэн эрхэм МУГЖ Б.Базаррагчаа. Тэрээр 1985 оноос хойш Монголын кино урлагт хүчин зүтгэсэн тэр урлагаа дэмжих бодлогогүй, тайз эзгүйрсэн, үзэгчгүй хүндхэн үед Солонгоё улсыг зорин олон жил ажиллаж байгаад 2014 оноос хойш эх орондоо ирэн өдгөө арав гару кинонд дүр бүтээжээ. Түүний урлагт оруулсан үнэтэй хувь нэмэр, гавьяаг үнэлэн 2017 онд МУГЖ хэмээх эрхэм алдарын эзэн болсон юм. Өдгөө үзэгчдийн дунд хит болж буй “37-р Точка” кинонд Оросоогийн дүрийг бүтээснийг үзэгчид үзсэн биз ээ. Ийн кино урлагт өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрийг оруулж буй МУГЖ Базаррагчаа саяхны өдөр манай дуранд буусан юм. Дашрам түүний хэлсэн “Киног хүний хэтэвч сэгсэрэхийн төлөө хийдэггүй юм” гэсэн үнэтэй үгийг орчин цагийн болсон, болоогүй бүтээл хийж үзэгчдийнхээ сэтгэл гундаах зарим залуусд дайя.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ