Японы TBS телевизийн "Sasuke Ninja warrior" шоуг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз албан ёсны эрхтэйгээр "Монгол Нинжа дайчид" нэрээр үзэгчиддээ хүргэж эхлээд байгаа билээ.
"Sasuke Ninja warrior" шоуг дэлхийн 20 орон албан ёсны эрхтэйгээр үзэгчиддээ хүргэсэн бөгөөд Монгол Улс энэ шоуг нэвтрүүлсэн 21 дэх орон болж байна.
Нэгдүгээр үе: Энэ шатны даалгаврууд оролцогчоос хурд, авхаалж самбаа шаарддаг.
Хоёрдугаар үе: Хурд, хүч шаардана.
Гуравдугаар үе: Агаарын үе шат буюу оролцогч агаарт байрлуулсан саад бартааг даван туулах ёстой.
Дөрөвдүгээр үе: Оролцогч өгөгдсөн цаг хугацаанд амжиж даалгавар биелүүлэх ёстой.
"Монгол Нинжа дайчид" шоунд төрөл бүрийн ажил мэргэжилтэй, нийслэлд болон гадны оронд, орон нутагт ажиллаж амьдарч буй 140 “нинжа” оролцжээ. Тэдний нэг нь бидний сайн мэдэх сагсанбөмбөгчин Т.Санчир байлаа. Санчирт олон нийт итгэж, найдаж байсан ч шилдэг тамирчин залуу маань техникийн алдаа гаргаж хоёрдугаар шатандаа бүдэрсэн юм. Ийн Монгол Нинжа дайчин болох гээд бүтэлгүйтсэн Т.Санчир саяхны нэг өдөр манай дуранд ийн өртлөө.
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ