Тэртээ 1997 он буюу одоогоос 20 гаруй жилийн тэртээ загварын тайзнаа гарч эхэлсэн топ мопель Г.Уранцэцэг Монголын цөөхөн хэдэн топуудаас хамгийн дуулиантай бүсгүйчүүдийн нэг. Мэсийн топ хэмээн алдаршсан тэр гоо сайхны мэс заслын гайхалтай үр дүн гэж хэлж болно. Тэр эрүүгээ шулуулах зэргээр косметик мэс хагалгаанд капитал засвар шахуу юм хийлгэж, төрөл арилжиж, өнөөдрийн төрхөө олсноо ч олноос нуудаггүй. Өөртөө үнэхээр итгэлтэй, бардам бүсгүй. Бас зоригтой.
Ирээдүйн загвар өмсөгчдийг бэлдэж тэдэндээ их багш хэмээн хүндлэгдэх Г.Уранцэцэг манай дуранд ийн өртөж байсан. Энэ намрын нэгэн загварын шоунд шавь нарын хамт тайзнаа алхаж буй нь энэ. Тэд нарынхаа хажууд хамаагүй насаар ахимаг ч одоохондоо хараахан түүнийг тайз нь голох болоогүй бололтой. Гологдохооргүй ч харагдаж байна лээ.
Л.Энх-Амгалан: Багшийн ачааллаас эхэлж чөлөөлнө
Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй