Дуучин хэмээгдэх Нараг сайн, муугаар Монгол түмэн андахаа больсон биз ээ. Өөрийн үзэл бодолдоо үнэнч тэрбээр эмэгтэйчүүдийн хүчтэй дуу хоолой болж ажиллахыг зорьдог нэгэн. Урлаг уран сайхны ажлын хажуугаар Зөгийн аж ахуй эрхэлж багагүй хугацааг үдсэн тэр “Мангир” нэртэй зөгийн балны шинэ брэндээ энэ намар гаргаж олон нийтэд танилцуулаад амжсан сэргэлэн бүсгүй. Зорьсондоо хүрэхийн тулд хөдөө хөрч, гадаа гандаж явах тэр энэ намар өөрийн аж ахуйдаа анхаарахын зэрэгцээ мөн кинонд дүр бүтээгээд тун кавгүй өнгөрүүлж байгаа ажээ. Учир нь тэр МУГЖ И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү тэдний охин Сууний нартай хамтран “Хөөрхөн ээжтэй охин” кинонд мөн нэгэн хөөрхөн ээжийн дүрийг бүтээж байгаа юм байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо