Кино урлагийн алтан үеийн нэгэн төлөөлөл Н.Сувд гуай кино урлагийн хөгжлийн амьд түүх мөнөөс мөн. Алтан үеийнхний алган дээрээс урлагийн их замынхаа эхлэлийг татсан тэр, залуу халуун насандаа Монголын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болж байсан эмэгтэй. Тэрбээр "Нас болгон өөртөө тохирсон гоо сайхантай бас бэрхшээлтэй. Тийм учраас хүн болгон насандаа зохицож тэр үеэрээ бахархаж, тэр үедээ амьдарч байх ёстой” хэмээдэг. Тиймээс ч тэр өдгөө өөрийн нас намбандаа таарсан гоо үзэсгэлэнтэй эмэгтэй. Харин түүнд дуучдаас нэгэн хүнийг машид хүндэлж, бахархадаг нь МУГЖ Т.Ариунаа гэнэ. Энэ талаар ярихдаа Ариунаагийн үргэлж мөнхийн гал цогтой байдал, амьдралын хүн хэцүү үед ч үл унтрах дайчин чанарыг магтан шагшин ярьж байв. Мөн эх хүн, эмэгтэй хүн талаасаа ч түүнийг орчин цагийн охид бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болохоор бүсгүй хэмээн ярьж байсан юм. Дээр нь нэмээд Т.Ариунаагийн дуунаас ухаарал, урам зориг, эрч хүч, омогшил гээд бүгдийг мэдэрдэг гэнэ лээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно