Зүгээр л инээмсэглэ...

Moderator
2019/10/04

Өдгөөгөөс 10-аад жилийн тэртээ "Сайн уу амьдрал минь" киноны гол дүр бүтээж охидын харцыг булааж явсан жүжигчин Э.Мөнхтарийг танихгүй хүн ховор биз ээ. Түүнээс хойш дуучны карьераа дуусгавар болгож кино урлагт эргэл буцалтгүй холбогдох болсон Э.Мөнхтөр хамгийн сүүлд “Царайлаг өдрүүд” МУСК-аар үзэгч олонтойгоо уулзсанаас хойш чимээгүйхэн байгаа. Тэгвэл тэр саяхан нэгэн кино нээлтийн үеэр хүрэлцэн ирэхдээ манай дуранд буусан нь энэ. Тэрээр үргэлжид нүүрний баясгалантай явах агаад маш эелдэгхэн харилцаатай аж. Хэн бүхэнтэй дотно мэндчилэн явах түүний нэгээхэн баясгалантай агшин нь. Зүгээр л инээмсэглэ...Энэ л хангалттай инээд цацруулсан  хүн хэзээ ч, хаана ч муухай харагдан гэж ер үгүй.