"Miss Universe Mongolia" уралдааны анхны ялагч Мисс Д.Долгион сайн үйлсийн аянг идэвхитэй зохион байгуулдаг миссүүдийн нэг. Түүний энэхүү сэтгэл, хөдөлмөрийг төр засгаас өндөрөөр үнэлж "Хүмүүнлэгийн элч" хүндэт өргөмжлөл хүртээжээ. Тэр энэ талаар баярын сэтгэгдлээ хуваалцахдаа:
"Хүмүүнлэгийн элч-99" арга хэмжээнд оролцож "Хүмүүнлэгийн элч" хүндэт өргөмжлөл хүртлээ. Мундаг ах эгч нараас ихийг сурч, цаашдаа нийгэмд чиглэсэн сайн үйлсэд сэтгэл зүрхээрээ өөрийн чадлаараа хувь нэмрээ оруулах болно оо.
Хүмүүнлэгийн элч ах эгч нар маань ямар их сайн үйлсийг бүтээж, тусалж, дэмжиж, олон хүүхэд, эмэгтэйчүүд, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, архи мансууруулах бодисоос хамааралтай, хорих хүмүүжүүлэх анги зэрэг олон хүчин зүйлсээс үүдэлтэй асуудлуудад хүрч, нийгмийн хариуцлагатайгаар ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай юм.
Энэ олон жил эдгээр хүмүүсийг нэгтгэж сайн үйлсэд харамгүй зүтгэж байгаа Алтантуяа Лхамсүрэн эгчдээ талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэсэн байна.
Д.Долгионы хувьд 2012 онд “Мисс Moнголиа” шалгаруулалтын үндэсний ялагч болж, Японд болсон ”Miss International 2012” тэмцээнд оролцож байсан юм. Мөн 67 дахь удаагийн "Miss Universe" тэмцээнд эх орноо төлөөлөн маш амжилттай оролцсон юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо